Монголын Геологи Хайгуул 2017 - чуулга уулзалт үзэсгэлэн

Монголын Геологи Хайгуул 2017 - чуулга уулзалт үзэсгэлэнд тус хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид оролцож байна.

Дэлгэрэнгүй

Эртний сээр нуруутны палеонтологийн судалгаа

Монгол орноос олддог эртний сээр нуруутан амьтдын үлдвэрүүд мезозойн хурдсаас ихээрээ олддог билээ.

Дэлгэрэнгүй

Үлэг гүрвэлийн судалгаа эдийн түвшинд

Эрт цагт амьдарч байсан энэхүү нууцлаг амьтдын амьдралын түүх, өсөлтийн горим, үржил зэргийг судлахын тулд тэдгээрийн ясыг микро түвшинд судлах шаардлага гарч ирж байгаа билээ. Энэ оноос эхлэн манай хүрээлэн Монгол орноос олддог үлэг гүрвэлүүдийн ясны судалгааг микро түвшинд судлаж эхлэж байна.

Дэлгэрэнгүй

Судалгааны салбарууд

Палеонтологи, геологийн хүрээлэн нь нийт палеонтологийн 3, геологийн 2 салбар, 1 музейтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

ROUNDUP - 2017

Монголын үйлдвэрлэлийн геологичдийн холбооноос зохион байгуулж байгаа “МОНГОЛЫН ГЕОЛОГИ, ХАЙГУУЛ 2017” чуулга уулзалт үзэсгэлэн ес дэх жилдээ зохион байгуулагдаж байна.

“Монголын Геологи, Хайгуул-2017” чуулга уулзалт:
• Үндсэн хуралдаан, хэлэлцүүлэг
• Ашигт малтмалын ордын хайгуул, уул уурхайн ашиглалтын төслүүдийн танилцуулга, хөрөнгө оруулагчдын бизнес уулзалт
• “Хайгуулчин” сэтгүүл
• Байгууллагуудын танилцуулга, үзэсгэлэн
• Зураглалын шилдэг баг шалгаруулах
• Хайгуулын шилдэг баг шалгаруулах
• Оюутны эрдэм шинжилгээний бага хурал
• “Монгол орны байгаль – Хайгуулчдын дуранд” гэрэл зургийн үзэсгэлэн
• “Эрдэс чулуулгийн цуглуулга, дээжис” үзэсгэлэн
• Мэргэшүүлэх сургалт
• “Цэцээ гүн” спорт, гео-аялал хүрээнд зохион байгуулагдана.

Тус чуулга уулзалтын Региональ геологийн төрөлд ШУА, Палеонтологи геологийн хүрээлэнгийн судлаачид дараах илтгэлүүдийг хэлэлцүүлж байна. Үүнд:


1.Ч.Наранцэцэг, Б.Энхдалай, Яан Чао нар
“Мөрөнгийн дүүргийн доод палеозойн элсжингийн хурдас хжримтлалын нас, эх үүсвэр ба орчин нөхцөл”
( Хэрлэнгийн эртний массивын Өндөрхааны террейний Мөрөнгийн дүүрэгт эдиакарийн Тахилга формацын дээд талд ангилагдаж ирсэн терриген зузаалгийн элсжингүүдийн хээрийн геологийн ажиглалт судалгааг петрографи, геохими, тэдгээрийн зөөгдмөл цирконуудын U-Pb ба Lu-Hf –ийн изотопийн судалгаатай хослуулан явуулж геодинамик хөгжлийн түүхийг сэргээн босгосон талаар)


2. З.Бадамхатан, П.Хатанбаатар, Б.Ганзориг
“Буйлст худаг олдворт газрын доод цэрдийн Хулсангол формацын хурдас хуримтлал, Psittacosaurus-ын тафономи”


3. Ч.Нармандах, Г.Ээнжин, В.В.Ярмолюк
“Дорнод Монголын галт уулын рифтийн структур ” сэдвүүдээр илтгэлээ хэлэлцүүлэв.
(Дорнод Монголын Галт уулын бүсийн маагмын эвшлийн найрлагыг тогтоох, галт уулын чулуулгийн бодтс-структурын мужлал хийх, геохронологийн шинжилгээгээр галт уулын чулуулгийн бялхалтын насыг тогтоох, маагмын чулуулгийн Sr8 Nd, Pb-изотопын найрлагыг тодорхойлж Байгалын рифтийн баруун мужийн галт уулын бүстэй харьцуулах )

Ханын илтгэлд
1.Л.Уранбилэг, Д.Оролмаа, Д.Дашхорол, Б.Ганбат
Пермь-триасын хил заагийн асуудалд (Ямаан-усны зүсэлтийн жишээн дээр)
2. Ё.Ханд, Ж.Ундаръяа
Монгол орны орны остракодын Cypridea бүлгийн хөгжлийн асуудалд гэсэн ханын илтгэлүүдээр оролцож байна.

Нэмэгтийн хөндий

Олон улсад гайхагддаг, дээд Цэрдийн үеийн үлэг гүрвэлийн олдворт газар болох "Нэмэгт"-ийн хөндийг
анх "Монголын Палеонтологийн Экспедиц" нээн илрүүлснээс хойш даруй 70 жилийн нүүрийг үзжээ.

Экспедицийн түүхээс

1940 онд БНМАУ-ын Шинжлэх Ухааны Зөвлөлөөс ЗСБНХУ-ын Палеонтологийн хүрээлэнд Монгол улсад палеонтологийн экспедиц зохион байгуулах хүсэлт гаргажээ. Ю.А.Орлов удирдагчаар, И.А.Ефремов ахлагчаар тус тус томилогдон ажиллахаар болсон боловч дэлхийн 2-р дайнтай холбоотойгоор тус экспедиц нь хойшлогджээ. 1946 онд экспедиц гаргах хүсэлт нь Москвад дахин хэлэлцэгдэж, батлагдсанаар "Монголын Палеонтологийн Экспедиц"-ийн үйл ажиллагаа эхлэв.

Энэхүү экспедицийн үр дүнд шинээр Улаан Өөш, Алгуу Улаан Цав, Нэмэгт, Алтан Уул зэрэг олдворт газруудыг шинээр нээжээ. Мөн Палеогений олдворт Наран Булаг олдворт газрыг нээсэн байна. Дээрх үлэг гүрвэлийн олдворт газруудаас дээд Цэрдийн үеийн аврага биет гадрозавр (нугасан хошуут үлэг гүрвэл), махчин үлэг гүрвэл тарбозавр зэрэг эволюцийн түлхүүр болсон палеонтологийн олдворуудыг цуглуулжээ.