Монголын Геологи Хайгуул 2017 - чуулга уулзалт үзэсгэлэн

Монголын Геологи Хайгуул 2017 - чуулга уулзалт үзэсгэлэнд тус хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид оролцож байна.

Дэлгэрэнгүй

Эртний сээр нуруутны палеонтологийн судалгаа

Монгол орноос олддог эртний сээр нуруутан амьтдын үлдвэрүүд мезозойн хурдсаас ихээрээ олддог билээ.

Дэлгэрэнгүй

Үлэг гүрвэлийн судалгаа эдийн түвшинд

Эрт цагт амьдарч байсан энэхүү нууцлаг амьтдын амьдралын түүх, өсөлтийн горим, үржил зэргийг судлахын тулд тэдгээрийн ясыг микро түвшинд судлах шаардлага гарч ирж байгаа билээ. Энэ оноос эхлэн манай хүрээлэн Монгол орноос олддог үлэг гүрвэлүүдийн ясны судалгааг микро түвшинд судлаж эхлэж байна.

Дэлгэрэнгүй

Судалгааны салбарууд

Палеонтологи, геологийн хүрээлэн нь нийт палеонтологийн 3, геологийн 2 салбар, 1 музейтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Палеонтологийн авран хамгаалах малтлага

Геологийн хайгуул, уул уурхайн ашиглалтын талбайд өртөж болзошгүй палеонтологийн үнэт олдворыг авран хамгаалах малтлага хийх үйлчилгээ

“Соёлын өвийг хамгаалах тухай” Монгол улсын хуулийн  зорилго нь соёлын өвийг эрэн сурвалжлах, бүртгэх, судалж шинжлэх, зэрэглэл тогтоох, үнэлэх, хадгалж хамгаалах, сурталчлах, сэргээн засварлах,өвлүүлэн уламжлуулах, өмчлөх, эзэмших, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.     

             Түүх соёлын дурсгалт зүйлд - түүхэн тодорхой орон зай,цаг үеийг  төлөөлж чадах түүх,соёл, шинжлэх ухааны ач холбогдол бүхий  эд өлгийн зүйлийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр түүх соёлын дурсгалт зүйлд хамааруулна. Уг хуулийн  3.1.8-д эртний хүн, эртний амьтан, бичил биетэн,  ургамлын чулуужсан олдвор, ул мөр, тэдгээрийг агуулсан олдворт газар гэж  заасан байна.

            Соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомж нь энэ хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. Үүний зэрэгцээ БСШУЯ-ны  сайдын 2004 оны 141 тоот тушаалын хавсралтаар  “Палеонтологийн олдвор, олдворт газрыг хамгаалах, хайгуул, малтлага, судалгаа хийх журам” мөн 2014 онд Соёлын өвийг хамгаалах хуулийг шинэчлэн найруулан баталсантай холбоотой  “Палеонтологи, археологийн хайгуул, малтлага, судалгаа хийх журам” тус тус батлагдсан.

            2012 оноос эхлэн Улс орны нутаг дэвсгэрийн хэмжээнд үйлдвэрлэлийн эзэмшилд орж буй талбайн газарт “Соёлын өвийг хамгаалах тухай” хуулийн дагуу эртний амьтан ургамлын /палеонтологийн/ хайгуул судалгаа явуулж, тайлан дүгнэлтийг холбогдох байгууллагуудад албан ёсоор шилжүүлэх ажлыг манай байгууллага хийж гүйцэтгэж байна. 

Нэмэгтийн хөндий

Олон улсад гайхагддаг, дээд Цэрдийн үеийн үлэг гүрвэлийн олдворт газар болох "Нэмэгт"-ийн хөндийг
анх "Монголын Палеонтологийн Экспедиц" нээн илрүүлснээс хойш даруй 70 жилийн нүүрийг үзжээ.

Экспедицийн түүхээс

1940 онд БНМАУ-ын Шинжлэх Ухааны Зөвлөлөөс ЗСБНХУ-ын Палеонтологийн хүрээлэнд Монгол улсад палеонтологийн экспедиц зохион байгуулах хүсэлт гаргажээ. Ю.А.Орлов удирдагчаар, И.А.Ефремов ахлагчаар тус тус томилогдон ажиллахаар болсон боловч дэлхийн 2-р дайнтай холбоотойгоор тус экспедиц нь хойшлогджээ. 1946 онд экспедиц гаргах хүсэлт нь Москвад дахин хэлэлцэгдэж, батлагдсанаар "Монголын Палеонтологийн Экспедиц"-ийн үйл ажиллагаа эхлэв.

Энэхүү экспедицийн үр дүнд шинээр Улаан Өөш, Алгуу Улаан Цав, Нэмэгт, Алтан Уул зэрэг олдворт газруудыг шинээр нээжээ. Мөн Палеогений олдворт Наран Булаг олдворт газрыг нээсэн байна. Дээрх үлэг гүрвэлийн олдворт газруудаас дээд Цэрдийн үеийн аврага биет гадрозавр (нугасан хошуут үлэг гүрвэл), махчин үлэг гүрвэл тарбозавр зэрэг эволюцийн түлхүүр болсон палеонтологийн олдворуудыг цуглуулжээ.