Палеоботаникийн салбар

Палеоботаникийн салбар нь Монгол орны дээд палеозой-мезозойн ургамал, мезозой-кайнозойн үр тоосонцор, усан ургамал харофитын судалгааг явуулдаг.

Салбарын зорилго:

Монгол орны палеоботаникийн судалгаанд сүүлийн үеийн дэвшилтэт аргуудыг нэвтрүүлэх, судалгааны үр дүнд монгол орны давхаргазүйг нарийвчлах, геологийн хил заагийг тодотгох, эртний ургамал, усан ургамал, үр тоосонцрын нэгч төрөл зүйлийг нэмэгдүүлэх, бусад орны ижил насны цогцолборуудтай харьцуулах, эртний уур амьсгал болон орчинг сэргээн босгох зорилготой.

Тус салбар нь 6 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан 1, эрдэм шинжилгээний ахлах ажилтан 2, эрдэм шинжилгээний дэд ажилтан 2, эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан 1 байдаг.

Палеоботаникийн салбарт дараах судлаачид ажиллаж байна. Үүнд:

  1. Н.Ичинноров, Ph.D., дэд профессор, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, салбарын эрхлэгч

      2.Л.Уранбилэг, Ph.D., эрдэм шинжилгээний ахлах ажилтан

      3.Л.Гэрэлцэцэг, Ph.D., эрдэм шинжилгээний ахлах ажилтан

      4.С.Пүрэвсүрэн, M.Sc., эрдэм шинжилгээний дэд ажилтан, магистр

      5.Г.Цолмон, M.Sc., эрдэм шинжилгээний дэд ажилтан, магистр

      6.С.Хүрэлбаатар, эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан,