Сээр нуруугүйтний палеонтологийн салбар

Сээр нуруугүйтний палеонтологийн салбар нь Монгол орны амьтдын хамгийн эртний цогцолбор болох биотын бүрэлдэхүүнийг тодруулах, палеозойн далай тэнгисийн, мезо-кайнозойн нуур усны сээр нуруугүй амьтдын бүтэц бүрэлдэхүүн, давхаргазүйн ач холбогдлыг илрүүлэх, палеозой, мезо-кайнозойн зүсэлтүүдийн судалгааг нэгтгэж регионал стратиграфийн ангилал зохиох болон системүүдийн хил заагийн асуудлын судалгаа явуулдаг. 

Салбарын зорилго:

Монгол орны эртний сээр нуруугүйтэн амьтдын судалгааг явуулж, тэдгээрийг шинэ анги, бүлэг нэгжээр өргөжүүлэх, микропалеонтологийн судалгааг эхлүүлэх зорилготой.
Тус салбар нь 7 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан 3, эрдэм шинжилгээний дэд ажилтан 2, эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан 2 байдаг.

Сээр нуруугүйтний палеонтологийн салбарт дараах судлаачид ажиллаж байна. Үүнд: 

  1. Я.Ариунчимэг, Sc.D., эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, салбарын эрхлэгч
  2. Д.Доржнамжаа, Sc.D., эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан 
  3. Ё.Ханд, Ph.D., эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан
  4. Б.Энхбаатар, M.Sc., эрдэм шинжилгээний дэд ажилтан, магистр
  5. Ж.Мөнхцэцэг, M.Sc., эрдэм шинжилгээний дэд ажилтан, магистр
  6. Г.Алтаншагай, эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан, магистрант
  7. Б.Буянтэгш, эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан, бакалавр