Сээр нуруутны палеонтологийн салбар

Сээр нуруутны палеонтологийн салбар нь Монгол орны эртний сээр нуруутнууд тухайлбал үлэг гүрвэл, эртний хөхтөн амьтад, гүрвэл, яст мэлхий, нисдэг гүрвэл, тэдгээрийн амьдралын орчин, хувьсал хөгжил зэргийг цогцоор судалдаг. 

 

Салбарын зорилго:

Монгол орноос олддог эртний сээр нуруутнуудын ангилал зүй, палеобиологи, эртний орчинг нарийвчлан судлаж тэдгээрийн хувьсал хөгжлийг тодорхойлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сэтгүүлүүдэд үр дүнг хэвлүүлэх, олон нийтэд шинжлэх ухаанд суурилсан мэдлэг түгээх зорилготой.
Тус лаборатори нь 12 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан 2, эрдэм шинжилгээний дэд ажилтан 6, эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан 4 байдаг.

Сээр нуруутны палеонтологийн салбарт дараах судлаачид ажиллаж байна. Үүнд:

  1. З.Бадамхатан, Ph.D., эрдэм шинжилгээний дэд ажилтан, салбарын эрхлэгч
  2. Р.Барсболд, академич, Sc.D. эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан
  3. Х.Цогтбаатар, Sc.D.,дэд профессор, захирал, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан
  4. Ц.Чинзориг, эрдэм шинжилгээний дэд ажилтан, докторант
  5. П.Хатанбаатар,M.Sc., эрдэм шинжилгээний дэд ажилтан, магистр
  6. Э.Зориг,M.Sc., эрдэм шинжилгээний дэд ажилтан, магистр
  7. Б.Майнбаяр,M.Sc., эрдэм шинжилгээний дэд ажилтан, магистр
  8. Б.Баярмаа,M.Sc., эрдэм шинжилгээний дэд ажилтан, магистр
  9. Б.Ганзориг,M.Sc., эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан, магистр
  10. Д.Идэрсайхан, эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан, бакалавр
  11. Ц.Нямхишиг, эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан, бакалавр
  12. Б.Пүрэвсүрэн, эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан, бакалавр