Үзэсгэлэн

“Монголын үлэг гүрвэлийн гайхамшиг”


БСШУЯ, ШУА, ПГХ, “Хүннү Молл” цогцолбор хамтран “Монголын үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэнг “Хүннү Молл” худалдааны төвийн амралт зугаалга, соёл амралтын дэд хэсэгт гарган үзүүлж байна.

Дэлхийн 5 тивийн 20 улсын 80 гаруй хотоор монголыг суртчилсан үзэсгэлэн эх орондоо анх удаа...
Тухайн үзэсгэлэн нь хоёр хэсгээс бүрдэх бөгөөд том, жижиг нийлсэн 55 нэр төрөлд хамрагдах үлэг гүрвэлийн ховор олдвор цуглуулга тавигдсны дотор Монголоос олдсон хамгийн том махан идэшт үлэг гүрвэл-
Тарбозавр батаарын бүтэн яс,
Үлэмж биет үлэг гүрвэл нугас хошуут – Завралофус
Өвсөн идэшт Опистасеоликаудиа-г Хүннү Моллын энтертайнментийн задгай хэсэгт угсран байрлуулж, В1 блокын тайзны дэргэдэх танхимд Монгол орноос олдсон дэлхийд ховор, цорын ганцаар тоологдох, шинжлэх ухааны нээлтэд тооцогдсон олон гайхамшигт олдворыг шинэ мэдээллээр баяжуулан анх удаа дэлгэн үйл ажиллагаагаа явуулж байна.

 

“Бурхантын хөндий 30 000 жилийн өмнө”