Мэдээлэл

2017 оны 5-р сарын 12 ны 19:00 цагаас 92-р сургуулийн спорт зааланд гар бөмбөг болон сагсан бөмбөг тоглоно. 

Маргааш буюу 5 дугаар сарын 12-ны өдөр 09:00 цагаас БЗД-дэх ШУА-ийн 8-р байрны хурлын зааланд "Залуу эрдэмтдийн чуулган" -тай холбоотой ПГХ-ийн захиралын тушаалыг танилцуулах, ҮЭ-ийн хорооны тэргүүлэгч гишүүн сонгох шуурхай хуралтай тул нийт ажилчидын оролцохыг хүсье.

VTV LIVE өдрийн хөтөлбөрт: ШУА-ийн Палеонтлоги, геологийн хүрээлэнгийн сээр нуруутны палеонтологийн салбарын эрхлэгч, доктор З.Бадамхатан "Үлэг гүрвэл, тэдгээрийн хувьсал хөгжлийн талаар" сэдвээр ярилцлага өглөө.

Хөтөлбөрийг энд дарж үзнэ үү!

 

 

БСШУСЯамнаас 2018 ОНООС ЭХЛЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ СУУРЬ СУДАЛГААНЫ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖЭЭ.

1.Төсөл нь:    

  • Шинжлэх ухаан, төсөл хэрэгжүүлэх журмын 1.4.1 дэх заалтад нийцсэн байх
  • Дээрхи журмын 3.2 дахь хэсэгт заасан бүрдэлтэй байх

2. Төслийн өртөг зардлыг БСШУ-ны Сайдын 2016 оны А/319 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “ Шинжлэх ухаан, технологийн төслийн өртөг, зардлыг тодорхойлох, түүний зарцуулалтад санхүүгийн хяналт тавих журам”-ыг баримтлан тодорхойлсон байх,
3. Төсөл:   Хэрэгжих хугацаа- 1-3 жил,

                 Нийт санхүүжилтийн хэмжээ- 50 сая төгрөг хүртэл 

Төсөлд тавигдсан шаардлагыг бүрэн хангасан суурь судалгааны төслийн баримт бичгийг  2017 оны 04 дүгээр  сарын 12-ны  өдрөөс 05  дугаар сарын  05-ны өдрийг  хүртэл дараах цахим хаягаар (http://www.project.edu.mn/) хүлээн авна.

 

Эх сурвалж: http://www.mecss.gov.mn/post17041101

Монголын үйлдвэрлэлийн геологичдийн холбооноос зохион байгуулж байгаа “МОНГОЛЫН ГЕОЛОГИ, ХАЙГУУЛ 2017” чуулга уулзалт үзэсгэлэн ес дэх жилдээ зохион байгуулагдаж байна.

“Монголын Геологи, Хайгуул-2017” чуулга уулзалт:
• Үндсэн хуралдаан, хэлэлцүүлэг
• Ашигт малтмалын ордын хайгуул, уул уурхайн ашиглалтын төслүүдийн танилцуулга, хөрөнгө оруулагчдын бизнес уулзалт
• “Хайгуулчин” сэтгүүл
• Байгууллагуудын танилцуулга, үзэсгэлэн
• Зураглалын шилдэг баг шалгаруулах
• Хайгуулын шилдэг баг шалгаруулах
• Оюутны эрдэм шинжилгээний бага хурал
• “Монгол орны байгаль – Хайгуулчдын дуранд” гэрэл зургийн үзэсгэлэн
• “Эрдэс чулуулгийн цуглуулга, дээжис” үзэсгэлэн
• Мэргэшүүлэх сургалт
• “Цэцээ гүн” спорт, гео-аялал хүрээнд зохион байгуулагдана.

Тус чуулга уулзалтын Региональ геологийн төрөлд ШУА, Палеонтологи геологийн хүрээлэнгийн судлаачид дараах илтгэлүүдийг хэлэлцүүлж байна. Үүнд:


1.Ч.Наранцэцэг, Б.Энхдалай, Яан Чао нар
“Мөрөнгийн дүүргийн доод палеозойн элсжингийн хурдас хжримтлалын нас, эх үүсвэр ба орчин нөхцөл”
( Хэрлэнгийн эртний массивын Өндөрхааны террейний Мөрөнгийн дүүрэгт эдиакарийн Тахилга формацын дээд талд ангилагдаж ирсэн терриген зузаалгийн элсжингүүдийн хээрийн геологийн ажиглалт судалгааг петрографи, геохими, тэдгээрийн зөөгдмөл цирконуудын U-Pb ба Lu-Hf –ийн изотопийн судалгаатай хослуулан явуулж геодинамик хөгжлийн түүхийг сэргээн босгосон талаар)


2. З.Бадамхатан, П.Хатанбаатар, Б.Ганзориг
“Буйлст худаг олдворт газрын доод цэрдийн Хулсангол формацын хурдас хуримтлал, Psittacosaurus-ын тафономи”


3. Ч.Нармандах, Г.Ээнжин, В.В.Ярмолюк
“Дорнод Монголын галт уулын рифтийн структур ” сэдвүүдээр илтгэлээ хэлэлцүүлэв.
(Дорнод Монголын Галт уулын бүсийн маагмын эвшлийн найрлагыг тогтоох, галт уулын чулуулгийн бодтс-структурын мужлал хийх, геохронологийн шинжилгээгээр галт уулын чулуулгийн бялхалтын насыг тогтоох, маагмын чулуулгийн Sr8 Nd, Pb-изотопын найрлагыг тодорхойлж Байгалын рифтийн баруун мужийн галт уулын бүстэй харьцуулах )

Ханын илтгэлд
1.Л.Уранбилэг, Д.Оролмаа, Д.Дашхорол, Б.Ганбат
Пермь-триасын хил заагийн асуудалд (Ямаан-усны зүсэлтийн жишээн дээр)
2. Ё.Ханд, Ж.Ундаръяа
Монгол орны орны остракодын Cypridea бүлгийн хөгжлийн асуудалд гэсэн ханын илтгэлүүдээр оролцож байна.

Доктор З.Бадамхатаны "Сээр нуруутны салбарын судлаачдыг чадавхижуулах мэргэжлийн сургалт"-ын сүүлийн лекц 2017 оны 04 сарын 20-нд  болно. 

Лекцийн сэдэв: "Хөхтөн" 

Эхлэх цаг: 08:30

Хаана: Палеонтологи, геологийн хүрээлэнгийн төв байр

Хамрах хүрээ: Сээр нуруутны салбарын судлаачид болон хүрээлэнгийн бүх эрдэм шинжилгээний ажилчдад нээлттэй.

Энэ 7 хоногийн 5 дахь өдөр БЗД-*ийн 92-р дунд сургуулийн спорт зааланд 18:00 цагаас 20:00 цаг хүртэл 2 цаг зааланд тоглох тул та бүхэн өргөнөөр оролцоно уу. Заалны үнэ нэг цагийн 35000₮. /Асуулт байвал Майнбаяртай холбогдоно уу/

Онолын семинар 2017.04.19

17 April 2017, 5:00 pm Written by
Published in Inst_advertisement

Эрдэм Шинжилгээний Ажилчдын анхааралд:

2017 оны 4-р сарын 19-ний өдөр 10:00 цагаас Хүрээлэнгийн зүүн байранд ээлжит "Онолын семинар" явагдана.

1. ЭШТА, Академич О.Төмөртогоо -"Тектоникийн зургийг зохиох зарчмууд"

2. ЭШДадА А.Баттүшиг - "Гадаргын тоон загварын харьцуулсан судалгаа"

3. ЭШДэдА С.Төрболд - "Хэрлэнгийн офиолит" сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлэх болно.

Палеонтологийн судлаачид танин мэдэхүйн сургалт хийв

14 April 2017, 12:58 am Written by