“Залуу эрдэмтдийн ЭКО семинар” зохион байгуулагдлаа

22 May 2017, 2:18 am Written by 
Published in Inst_events
Read 58 times Last modified on Wednesday, 31 May 2017 03:32

Шинжлэх ухаан, технологийн сангийн “Залуу эрдэмтдийг дэмжих жил”-ийн хүрээнд БСШУЯ, ШУТСан, ХСИС хамтран “Залуу эрдэмтдийн ЭКО семинар”-ийг 2017.05.20-ны өдөр нийт 650 гаруй залуу эрдэмтэн, судлаачдын оролцоотойгоор амжилттай зохион байгуулав.

Үйл ажиллагааны гол зорилго нь: Шинжлэх ухаан, технологийн салбарын авьяаслаг залуу эрдэмтэн, судлаачдын хоорондын харилцаа, холбоог бэхжүүлэх, хамтран судалгаа шинжилгээний ажлаа хийхэд нь дэмжлэг үзүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино.

Энэхүү ажлын хүрээнд Палеонтологи,геологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилчид өөрсдийн “Ногоон төгөл”-ийг байгуулж, судлаачдын спорт, урлагийн арга хэмжээнд амжиллтай оролцлоо.

Монголын залуучуудын холбооны “Хөдөлмөрийн алдар” медалиар:

Сээр нуруутны палеонтологийн салбарын эрхлэгч, доктор З. Бадамхатан


Монгол хэлээ хэн сайн мэдэх вэ тэмцээнд:

Палеонтологи, геологийн хүрээлэн ЭНБДарга, доктор Н.Тунгалаг тэргүүн байр,


Хэн сайн дуулах вэ тэмцээнд:

Сээр нуруутны лабораторийн лаборант Э. Очиржанцан, Региональ геологи ба тектоникийн салбарын ЭШДадАжилтан Г.Алтасүх нар "Энхийн манаа" дуугаар тэргүүн байранд орж өргөмжлөл, үнэ бүхий зүйлүүдээр шагнуулав.

Мөн "Ургамал хамгааллын хүрээлэн"-гийнхэн байгууллагын нэрэмжит шагналаа манай хамт олонд дурсгасан болно.

 

 

Rate this item
(0 votes)

Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.