Судалгааны чиглэлүүд

Палеонтологи, геологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид нь:

Монгол орны эртний сээр нуруутан болон сээр нуруугүй амьтад, үр тоосонцор, ургамал, усан ургамлын голлох төрлүүдийн амьдралын орчин, хувьсал хөгжил, бүтэц бүрэлдэхүүн, харьцуулалт, палеогеографи, палеоэкологи, давхарга зүйн онолын судалгаа болон плиттектоникийн онолын үндсэн дээр Монгол орны атриат мужуудын геологи, тектоникийн судалгаа, регионал стратиграфийн ангилалзүйг боловсруулах, бүсчлэх, янз бүрийн насны маагмын бүрдлүүдийн геологи, петрологи-геохими, изотопи, үнэмлэхүй насны судалгаанд тулгуурлан тэдгээрийн маагмын эх үүсвэр, гарал үүслийн асуудлыг шийдвэрлэх, геодинамик хөгжлийн загварыг боловсруулах мөн тэдгээртэй холбоотой хүдэржилтийн  талаархи шинэлэг мэдээллийг бий болгох зэрэг судалгааг тус тус хийж байна.